Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөл өнөөдөр Төрийн ордны баруун жигүүрт цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж жагссан талаар бид мэдээлсэн. Тэд Төрийн ордны баруун хаалганы орчим шар нунтаг цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн учир, онцгой тагнуулын байгууллагынхан нунтгийг аюулгүй болгож, жагсагчдыг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгүүлэхээр авч явлаа хэмээгдсэн билээ.
Харин жагсагчид ямар нэгэн хортой нунтаг цацаагүй, эрх баригчдад анхааруулахын тулд жирийн барилгын шар нунтаг буюу оохор цацсан гэж тайлбарлалаа. Зарим эх сурвалж нунтгийг цацаагүй, уутанд хийсэн байсан нунтаг санамсаргүй цоорч асгарсан гэж тайлбарласан.
Мөн тэд “Бид энэ шар нунтгаа гаргавал эргээд конвенцийн дагуу цөмийн шаар, хог хаягдал орж ирэх магадлал үүсэж байгаа шүү гэсэн танин мэдэхүйн мессежийг УИХ-ын гишүүдэд хүргэх зорилготой оохорыг уутанд хийсэн байсан, энэ нь зөвхөн үзүүлэн таниулах материал" гэж тайлбарлажээ. Эдгээр хүмүүсийг цагдаагийнхан мэдүүлэг авахаар авч явсан бөгөөд “Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч Ж.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаярыг баривчиллаа гэсэн мэдээлэл мөн тархлаа.
Эх сурвалжийн мэдээлснээр бол тэднийг шүүхээс анхааруулан захиргааны арга хэмжээ авч торгоод явуулсан гэж байна. Тэд Монгол Улсын иргэн үзэл бодлоо Төрийн ордны дэргэд очиж илэрхийлсний төлөө төрийн механизм ажиллаж байна гэж буруутгаж байлаа.
Үүний дараа тэд “Бидний анхааруулах тэмцэл тодорхой хэмжээний үр дүнд хүрч УИХ-ын цөмийн хаягдалтай холбоотой асуудлаа эргүүлэн татахаар боллоо” гэж мэдэгдсэн байна.
А.Ану
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна