Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” Олон Улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургадугаар сард зохион байгуулах гэж байна. Энэхүү уламжлалт тэмцээнийг угтан энэ жилээс эхлэн оролцогчдыг онлайнаар бүртгэх ажил эхэлжээ.
Бүртгэлийг зургадугаар сарын 3-ны өдөр хаах юм байна. “Улаанбаатар Марафон - 2016” Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгүүлэх боломжтой аж.
Тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох ба марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэнд оролцох юм.
Харин сонирхогчдын ангилалын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд явагдах аж. Үүнд:
- 5000 м 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
- 10000 м 18-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
- 1.5 км Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)
1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар) эсвэл 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой аж.
- 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлнө. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийг авах боломжгүй юм байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна