• Эхлэл
  • Хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгоод байна

Хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгоод байна

2016/03/31

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт  3915 дугаар олгоод байна.

Үүнээс дугаар авсан 1580  аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй байна. Харин дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянаж шийдвэрлэжээ.

Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн - 1079 ширхэг (5.54 сая гектар буюу 26.5 хувь)

Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт- 579 (2.9 сая гектар буюу 13.8 хувь)

Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан - 649 ширхэг

Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа- 28 ширхэг өргөдөл байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа түр хугацаанд зогссон байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин олгож эхлэхээр төлөвлөөд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгохоор энэ сарын 4-ны өдөр 7 талбайд, мөн 24-ний өдөр 10 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Byh gazraa uhaj tunhuj bj neg sanaa ni amrah yum bn l daa. Bygdeeree suuld ni nyhend amidarna. Bidnii songolt uul uurhai mun yy? Ali esvel huduu aj ahui yu?
    2016 оны 05 сарын 03