Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Өгөөдэй хааны мэндэлсний 830 жилийн ой 2016 онд тохиож байгааг тохиолдуулан Монголын зоос судлалын холбооны хүсэлтийн дагуу Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох Койн Инвест Траст компанид доорхи үзүүлэлт бүхий “Өгөөдэй хаан” мөнгөн зоос 2,500 ширхэгийн захиалан цутгууллаа.
Зоосны нэр: Өгөөдэй хаан
Он: 2016 он
Нэрлэсэн үнэ: 10,000 төгрөг
Металл: 925 сорьцтой мөнгө
Жин: 25 грамм
Диаметр: 38.61 мм
Цутгах хэмжээ: 2500 ш
Дээрхи зоосны нээлт өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр Зоос сонирхогчдын холбоотой хамтран “ART SHOP”-ийн гуравдугаар давхарт болох гэж байгаа тул хүрэлцэн ирэхийг урьж байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна