• Эхлэл
  • З.Баянсэлэнгэ: ”Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой

З.Баянсэлэнгэ: ”Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой

2016/04/13

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр /2016.04.12/ салбарынхаа зарим ажлын явц байдлыг газар дээр нь үзэж, танилцлаа. Тэрбээр “Дэд бүтэц” төслийн хүрээнд хийгдсэн Хан-Уул дүүрэг дэх цэвэр усны эх үүсвэрийн байгууламжийг шалгалаа. Энэ үеэр тэрээр өмчлөлийн асуудлыг шийдэж өгөх тал дээр удахгүй арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Мөн гэр хороололын дахин төлөвлөлтийн ажилтай танилцсан бөгөөд энэ үеэр мөн 7-р хороолол буюу “Хангай хотхон”-ын тодорхой хэсгийг Түрээсийн орон сууц хөтөлбөрт оруулж болно хэмээсэн юм.

Ингээд салбарын ажлын явц байдлыг газар дээр нь үзэж, танилцах үеэр буюу гэр хорооол дахин төлөвлөлтийн ажил ямар төвшинд явагдаж байгаа болон зөрчил, тулгараад буй асуудлын талаар БХБ-ын сайд З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.  

- 7-р хороололд баригдаж буй барилгын ажил ямар төвшинд явагдаж байна вэ?

- Энэхүү 7-р хороололын барилга нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр БХБ-ын яамнаас хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөр юм.

Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд хойд талдаа цахилгаан түгээх станц барьсан байгаа. Тэгэхээр энэ станцаас 7-р хороолол төдийгүй ойр орчимд баригдаж байгаа орон сууцны хороолол болон 7-н буудал, Дэнжийн мянга, Баянголын ам, Найрамдал, Богд уулын энгэр, Улиастай зэрэг газруудыг хамарсан том дэд станцуудыг холбогдож байгаа юм. Цахилгаан станцуудын гүйцэтгэл үндсэндээ дууссан байгаа бөгөөд  техникийн комисс ажилласан боловч өмчлөлийн асуудал нь шийдэгдээгүй байдаг. Ийм хариуцлагагүй асуудлууд байна.

Өнөөдөр газар дээр нь ирээд таницлахад гэр хороолол дахь айлуудад хийх төлөвлөлт, зураг төслөө буруу хийсэнээс болж 2009 оны зураг дээр өнөөдрийн ажлууд хийгдсэн байна. Тэгэхээр айлуудаа төлөвлөж нүүлгэж чадаагүйгээс болж энэ дунд холбогдох ёстой холбоос, хийгдэх ёстой ажлууд нь хийгдээгүй гэх мэт тулгамдсан асуудал гарч байна.

- Танай салбараас үүнд ямар арга хэмжээ авах вэ?

- Энэ асуудлыг бид Нийслэлийн засаг даргатай болон Нийслэлийн иргэдиййн хурлын даргатай ярилцсан. Цаашлаад холбогдох шийдвэр гаргах төвшиний хүмүүсийг оролцуулж өмчлөлийн асуудлыг шийдэхгүй бол БХБ-ын яам улсын хөрөнгөөр өчнөөн мөнгө зараад томоохон арга хэмжээнүүдийг хийж байгаа ч гэсэн цаанаа үхмэл хөрөнгө болж хувирах байдал үүснэ. Төслүүд ажлаа хийгээд дууссан байдаг. Өмчлөгч гараагүйгээс болж зардлын асуудал нэмэгдэж байгаа юм.

- 7-р хороололд хичнээн айлын орон сууц ашиглалтад ороод байгаа вэ?

- Энэ хороололд 1440 айл орон сууц ашиглалтад орсон. Ирэх долдугаар сард 720 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 1440 айлын 340 нь газрын эзэд. Харин үлдсэн 1100 айл нь ипотекийн найман хувийн зээлээр орон сууцтай болсон байдаг. Ипотекийн найман хувийн зээл хэрэгжээд эхэлсэн ба найман хувийн зээл таван хувь болсон.

Энэхүү зээлийн журамд өөрчлөлт орсон учраас найман хувийн зээлээр орон сууцанд орсон айл таван хувиар орон сууцтай болох боломж, нөхцөл үүссэн ч Монголбанкин  дээр шийдэгдэхгүй байна гэсэн асуудлыг оршин суугчдаас хэлж байна. Дээрх зээлийн журамд өөрчлөлт оруулах саналыг Хэрэг эрхлэх газраас манайд тавьсан байгаа. Тэр нь шинэ сууршлын бүстэй холбоотойгоор БХБ газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлдэг салбарын хувьд шинэ сууршлын бүсээ яаж үзэх вэ? гэдгийг гаргаж өгөөч гэж байгаа юм.

Тэгхээр бид 21 аймаг, 9 дүргээс санал авхаар явуулсан. Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тодорхой газруудыг нэр заасан байдаг. Гэтэл 2010-2016 он буюу зургаан жилийн хугацаанд олон шинэ сууршлын бүс бий болсон. Тиймээс байршлыг нэр зааж биш гэр хороололын дахин төлөвлөлтөд, шинэ сууршлын бүс гэж юуг тодорхойлох уу? гэх зарчим дээр суурилж саналаа Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

- Энэхүү 7-р хороололд баригдаж буй орон сууцнаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оруулах боломжтой юу?

- 7-р хороололын орон сууцнаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оруулах боломж байгаа. Энэхүү хороололд хүлээлт үүсгээд буй 720 айлын орон сууц байгаа. 720 айлын орон сууцны хамгийн дээд тал нь 41.1 мкв. Тэгэхээр Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улс хөрөнгө хүчээ тавиад ажиллаж байгаа арга хэмжээг цааш үргэлжлүүлэн явуулах гарцыг өөрийн биеэр ирж ажилтай танилцах үед харагдлаа.

Энэ нь 720 айлын 41.1 мкв-тай орон сууцнаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломж байна гэж байгаа юм.  Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайд болон Засгийн газар, Сангийн яам, ТОСК-тай хамтарч тодорхой хувийг нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт оруулж өгвөл иргэдэд хүндрэлтэй байгаа нэг асуудлыг шийдэх гарц гэж бодож байна.

З.Баянсэлэнгэ: Өмчлөлийн асуудлыг шийднэ

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Есүлэнв
    Баянсэлэнгэ сайд ажилаа сайн хийж байгаа юм байна, баярллаа.
    2016 оны 04 сарын 15
  • irgen
    Bairand oruulna gd gazrin awaad guligdsan garuudig yah we odoo zuun ailiin tend niitin bairiig n sulluulchaad yu ch hgeegv bn odoo boltol ene asuudliig shiideed uguuch
    2016 оны 04 сарын 13
  • achigchid
    Hj chaddag hvnee achdag shvv deedchvl ene hvvheng odoo hze achhin bga achuulhaasaa umnu ih yum hgerei
    2016 оны 04 сарын 13
  • Зочин
    Болж байна болитоор хэрэгжиж чадвал бид ч бас байранд орчмоор л байна шд
    2016 оны 04 сарын 13