• Эхлэл
  • Б.Лхагвасүрэн, Л.Чинбат, Г.Сампил нар Хөдөлмөрийн баатар боллоо

Б.Лхагвасүрэн, Л.Чинбат, Г.Сампил нар Хөдөлмөрийн баатар боллоо

2017/02/24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, сар шинийн баярын босгон дээр олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар,

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

-Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн

-"Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат

-Хэнтий аймгийн уугуул, малчин Г.Сампил

АРДЫН ЖҮЖИГЧИН

-Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа

​МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ

-Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш

-Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн

-Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор н.Батбаяр

-Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн, Д.Батсүрэн

-Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуун

-Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Г.Золбоот

-Монгол Улсын Гавьяат малчин цолоор Намнансүрэн

-Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Н.Оюунболд

​СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

-ММ агентлагийн дарга, "Монголын мэдээ" сувгийн дарга асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр

-ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт

АЛТАНГАДАС ОДОН

-ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг

-Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх

-Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам

-Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяа

​“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”

-Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнханд

-Дуучин Б.Сийлэгмаа нарын хүмүүс шагнагдаж байна.

Б.Лхагвасүрэн: Жаргалын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа

 

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн

-Төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан, эрэлхэг зориг, илдний ирээр заасан өвөг дээдэстээ баярлалаа. Гэр, төр, дэлхийг бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс, агуу их Алтай Бурхан халдун, Отгонтэнгэр, миний унасан газар, угаасан ус, урд хойд өнжүүл, жаргалын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа. Баярлалаа” гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна