Энэ зургадугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Мардай суманд хоёр настай охин алга болоод одоо хүртэл олдоогүй байна. Энэ өдөр ээж нь хүүхдийн хамт малдаа явж байсан бөгөөд нэг дүүг нь дагуулан уул өөд өгсөхөд нь зургаан настай эгч нь хоёр настай дүүгээ ээжийнхээ араас явж байгаа гэж бодон үлдээгээд явжээ. Эргээд ирэхэд нь хоёр настай дүү нь алга болсон бөгөөд одоо цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн хайж байна.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар алга болсон гэх газар нь хад чулуу, нүх ихтэй аж. Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаанд аймгийн Засаг даргаар ахлуулсан онцгой комисс болон Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна.
Иймд Мардайн зам дагуу нутаглаж байгаа малчид, иргэд хөдөлмөрчид та бүхэн алга болсон охиныг харж үзсэн хүн байвал доорх утсаар холбогдож мэдээлэл өгнө үү
Холбоо барих утас: 89141129,8877806
Сэтгэгдэл байхгүй байна