• Эхлэл
  • Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

2018/06/15

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// 06.14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна