• Эхлэл
  • “Сүхбаатар” ЭМТ-ийн хамт олон Галшар суманд ажиллалаа

“Сүхбаатар” ЭМТ-ийн хамт олон Галшар суманд ажиллалаа

2018/06/19

Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Хэнтий аймгийн Галшар сумын ЗДТГ хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2018 оны 6 сарын 14-16-ны өдрүүдэд Сүхбаатар эрүүл мэндийн төвийн 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Галшар суманд ажиллаж, алслагдсан сумын иргэдэд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, зөвлөгөөг Дотор, зүрх судас, мэдрэл, нүд, чих хамар хоолой, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг 6 чиглэлээр зохион байгуулж 563 хүн, ЭХО оношилгоонд 145, зүрхний цахилгаан бичлэгт 128 хүнийг хамруулснаар давхардсан тоогоор нийт 836 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдсан нийт иргэдийн артерийн даралтыг хэмжин эрүүл мэндийн сурталчилгаанд хамруулан мэдээлэл, сурталчилгааны материал тараасан. Мөн ДЗДТГ-ийн албан хаагчид, Сургууль, цэцэрлэгийн багш нар, Ахмадуудад 3 бүлгээр “Артерийн гипертензийн урьдчилан сэргийлэх, даралт бууруулах эмийн зохистой хэрэглээ”, “Халдварт бус өвчний эрсдлээс сэргийлэх, архи тамхины хор нөлөө, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд”, “Иргэн бүр анхны тусламж үзүүлэгч байх нь, амилуулах суурь тусламж”, “Амны хөндийн эрүүл мэнд”, “Эрсдэлт зан үйлээ өөрчлөх нь” сэдвүүдээр сургалт зохион байгуулж 64 хүн хамруулсан.
Үйл ажиллагааны үр дүнг мэргэжлийн чиглэл бүрээр дүгнэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажиллав гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар мэдээллэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна