• Эхлэл
  • Цэвэрхэн газар хүн хог хаядаггүй

Цэвэрхэн газар хүн хог хаядаггүй

2018/06/20

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хотын хөгжлийг дэмжих зорилготой хөндлөнгийн хяналтын “Улаанбаатар шинэ тосгон холбоо” ТББ-тай хамтран “Цэвэрхэн газар хүн хог хаядаггүй” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Уулзалт хэлэлцүүлэгт дүүргийн хэмжээнд хог хаягдлын үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, хороодын Засаг дарга, олон нийтийн байцаагчид оролцож тулгамдаж буй асуудал, ойрын үед нэн шаардлагатай хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. 
Тэд ил задгай хог ихээр хаядаг аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан сургалт, сурталчилгааны ажилд түлхүү анхаарч ажиллахаар санал нэгдлээ. 
Дашрамд дурдахад “Улаанбаатар шинэ тосгон холбоо” ТББ-ын мэдээлэлд Сүхбаатар дүүрэг нь хог хаягдлын чиглэлд нийслэлдээ үлгэр жишээ, шуурхай ажилладаг гэдгийг онцолсон юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна