• Эхлэл
  • Таван айлыг нүүлгэнэ

Таван айлыг нүүлгэнэ

2018/06/27

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хориглосон бүсээс малыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг шуурхай хуралдууллаа.

Энэ удаа Улсын Онцгой комиссын албан даалгавар, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж,  холбогдох хууль, журмыг биелүүлээгүй иргэдийн малыг хотоос бүрмөсөн нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн цаашид хориглосон бүсэд мал аж ахуй дахин эрхлэхгүй байх нөхцөлийг хангаж, нүүлгэн шилжүүлсэн малын хашаа саравчийг буулган, өтөг бууцыг зөөвөрлөх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулах, эдгээр ажлуудад шаардагдах хөрөнгө, санхүүг шуурхай шийдвэрлэхийг ажил хариуцсан дарга нарт даалгав.

Сүхбаатар дүүрэгт анх 189 малтай айл, өрх байснаас нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж,  өнөөдрийн байдлаар 5 өрх үлдээд байгаа юм. Эдгээр айл өрхүүд, нийтийн аюулгүй байдлын төлөө төр засгийн бодлого шийдвэр, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавруудыг биелүүлэхийг дахин мэдэгдэж байна.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна