• Эхлэл
  • Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

2018/07/02

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан. Улмаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишигийг томилжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Одоо шазгар лүндэндорж арилвал сайн байна. Шүүхийг галзууруулж шар хаданд аваачиж байгаад хагартлаа мөнгө хийсэн хүн дээ.
    2018 оны 07 сарын 04
  • Зочин
    Элбэгдорж монголын төрийн хойморт баагаад арилахад хөөрөгдөж хошногыг нь арчилцаж өгч байсан хүний нэг одоо дэлбэртлээ мөнгө хийж аваад арилав. Ямар орж ирээд ямар болоод гарч байгааг атг шалгаа.
    2018 оны 07 сарын 04