• Эхлэл
  • Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ

Зарим зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ

2018/07/16

Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор өнгөрсөн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амарсан. Тэгвэл өнөөдрөөс зарим захууд ажиллаж эхэлжээ. Тодруулбал, “Барс” 1, 2 худалдааны төвүүд долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг дуустал амарч, өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

“Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 11–17-ыг дуустал амраад, долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарч,  17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин