• Эхлэл
  • Сургууль цэцэрлэгийн нээлт энэ бямба гаригт болно

Сургууль цэцэрлэгийн нээлт энэ бямба гаригт болно

2018/08/27

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-ний мягмар гаригт тохиож буй. Тиймээс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн нээлт есдүгээр сарын 1-ны мягмар гаригт, их дээд сургуулийн нээлт есдүгээр сарын 3-нд болох юм. Ингээд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ танилцуулсан мэдээллээс товчлон хүргэж байна.

 

Сургуулийн өмнөх боловсрол


Энэ жил 260000 хүүхэд нийт 1435 цэцэрлэгт хамрагдана. Үүнд төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар нэмэгдсэн байна. Энэ жил 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэнэ.

9 дүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна.

Нийт 27172 багш, ажиллагч ажиллана. Үүнд 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш, 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.
 

Ерөнхий боловсролын сургууль

Нийт 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.

Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.
Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.

Мөн 2012 онд төрсөн 76,4 мянган хүүхэд  энэ жил нэгдүгээр ангид элсэн сурна. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангийнхныг наймдугаар сарын 20-30-нд бүртгэж буй. Мөн тэдний эцэг, эхчүүдэд зөвлөмж болгож “Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг 72,000 хувь хэвлүүлж 9 дүгээр сарын 1-нд түгээнэ.

Сурах бичиг нийлүүлэлт

Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын 9 нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байна.

Бага ангийн сурагчдыг 100%, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй зохицуулалт хэвээр үргэлжилнэ.
 

Сурагчийн дүрэмт хувцас

Хуульд заасны дагуу Боловсрол, соёл, урлагийн газрууд баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцасыг сурагчид өмсөнө.
Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60,000-127,000 төгрөг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дүрэмт хувцасны үнийг тогтоодоггүй, үйлдвэрлэгчийг сонгодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй, аж ахуйн нэгжийн худалдаа, борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд оролцдоггүй юм.

 

2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль 3 ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Эдгээрээс нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг 3 дугаар ээлжинд хичээллэхээр байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна