• Эхлэл
  • Ч.Ганзоригийг нэг сар баривчлан саатуулахаар боллоо

Ч.Ганзоригийг нэг сар баривчлан саатуулахаар боллоо

2018/10/02

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилсан талаар бид мэдээлсэн./2018.09.24/. Маргааш нь буюу есдүгээр сарын 25-нл сэжигтнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шийдвэрлэх 24 цагийн дотор ёстой журмын дагуу түүнийг батлан даалтад гаргахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн хорихоор болжээ. Энэ талаарх албан ёсны мэдээллийг хүргэж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ 12.30 цаг:Өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ч.Ганзоригийг үргэлжлүүлэх хорих эсэх тухай шүүх хурал эхлэхтэй зэрэгцээд "Голомт" хотхонд хэн нэгнийг баривчлахаар цагдаа, тусгайгийнхан очлоо гэсэн мэдээлэл гарлаа. Үүнд Ч.Ганзоригийг баривчлах гэж байгаа байх гэсэн таамаг дэгдсэн ч одоогоор хэнийг баривчлах гэж байгаа нь тодорхойгүй байна. Үүнээс гадна 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулиар өгөх гэж байсан хятадуудыг баривчлах ажиллагаа явагдаж байгаа байх гэсэн мэдээлэл ч байна.

Хэдийгээр уг хэргийг АТГ-аас шалгаж байгаа ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, улстөрчидтэй холбогдсон томоохон хэрэг учраас ийнхүү ТЕГ-аас оролцож байгаа гэлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ. 13.20 цаг:"Голомт" хотхоны С байрнаас цагдаагийнхан цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг авч гарлаа гэж хэвлэлийнхэн газар дээрээс нь мэдээлж байна. Энд 1,3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой хятадууд амьдардаг гэсэн мэдээлэл байна. 

Нэмэлт мэдээллийг дор дарж уншина уу 

ТЕГ:Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна