Энэ мягмар гариг буюу 2018.10.02-нд тагнуулынхан Голомт хотхонд тусгай ажиллагаа явуулж байна хэмээн дуулиан дэгдсэн. Голомт хотхоны С байрны гадаа тусгайгийнхан хамгаалалтанд гарч, хоёр цаг орчим болсны дараа цэнхэр хайрцагтай зүйл л авч явсан, хүн баривчлаагүй гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ өдөр тухайн байрнаас М.А, В гэсэн гурван хүнийг баривчилсан юм байна. Тухайн гурван хүнийг баривчилсны маргааш буюу аравдугаар сарын 3-нд прокуророос тэпнийг үргэлжлүүлэн хохих саналыг шүүхэд мэдүүлэн шүүх энэхүү гурван иргэнийг нэг сар баривчлах захирамжийг өнөөдөр /2018.10.04/ гаргасан байна.
Ингээд албан мэдээллийг хүргэе.
“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн.
Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэсэн байна.
Хэдийгээр энэ өдөр хэвлэлийнхэн уг байрны гадаа өнжин харж байсан ч ямар нэгэн хүн баривчлаагүй гэсэн. Гэхдээ уг байр нь орц бүхий машины хоёр ч граштай. Түүгээр баривчилсан гурван хүнийг гаргасан бололтой.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Т.Мөнхтунгалаг:АТГ 1,3 сая ам.доллартой холбоотой баривчилгаа хийгээгүй
ТЕГ:Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан
Сэтгэгдэл байхгүй байна