"Магнай трэйд" компанийн захирал Р.Ганзоригийг 2018.10.08-ны өдөр саатуулан баривчилсан талаар бид мэдээлсэн. Хэн нэгнийг саатуулан баривчилснаас хойш 48 цагийн дотор шүүхэд мэдэгдэн үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой. Энэ дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүх албан ёсны шийдвэрээ гаргасан байна. Үүнд
"Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг саналыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
“Магнай Трэйд”-ийн захирлыг 48 цаг саатуулна
Сэтгэгдэл байхгүй байна