• Эхлэл
  • ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад саналаа өгнө үү

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад саналаа өгнө үү

2019/04/12

Сангийн сайдын 2018 оны 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн журам”-ын дагуу тус сангийн хөрөнгө оруулалтаар нийслэл, дүүрэгт хийх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний саналыг 04 дүгээр сарын 08-ны өдрөөс авч эхлээд байна.

Иргэдээс санал авах ажил нь нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ жил Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7 дугаар хороодоос гар утасны SMART_UB аппликейшныг ашиглан авч байгаа бол бусад хороодоос цаасаар санал авах ажлыг зохион байгуулж байна.

Энэ жилийн санал асуулга нь ухаалаг гар утасны SMART_UB аппликейшныг ашиглан цахимаар явагдаж байгаагаараа онцлог юм.

Иргэд орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгад идэвхитэй оролцсоноор өөрийн хорооны хөгжил, амьдрах орчны тав тух, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулах боломжтой боллоо.

Иргэн та санал асуулгадаа идэвхитэй оролцоорой.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин