• Эхлэл
  • "Хүн төвт нийгэм ба ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно

"Хүн төвт нийгэм ба ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно

2019/05/07

Швейцар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Монтэ Роза" сургуулиас "Хүн төвт нийгэм ба ёс зүй" сэдэвт хэлэлцүүлэг санаачлан зохион байгуулж байна. Энэхүү үнэ төлбөргүй хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ний бямба гаригийн 13.00 цагт МУИС-ийн төв номын сангийн лекцийн танхимд болох юм байна.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн төлөөлөл, ЕБС-ийн төлөөлөл, ажил олгогч нар, оролцож салбар бүрийн ёс зүйн тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөж цаашид дээрх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар бодитой зөвлөмж гаргах юм. Хэлэлцүүлгийг Швейцарын BPN сан, Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Нийгмийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үед шийдэл, гарц хайн хэлэлцэх энэхүү хэлэлцүүлэгт та бүхэн өргөнөөр оролцоорой. 

 


Сэтгэгдэл байхгүй байна