• Эхлэл
  • Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгасан шалтгаан юу байв?

Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгасан шалтгаан юу байв?

2019/05/09

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг цагдан хорих хугацааг өчигдөр сунгажээ. Түүнийг С.Зориг агсны аллагын хэрэгт буруутган шүүхээр таслагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан өнгөрөгч сарын 23-нд хойшлуушгүй ажиллагаагаа баривчилж, ү?ргэлжлүүлэн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорьсон юм. Цагдан хорих хугацаа өчигдөр дууссан дахин 15 хоногоор сунгажээ.

Одоогоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн буюу “хууль бусаар хүний эрхэд халдсан” асуудлаар ТЕГ-ын хоёр ажилтан, ШШГБ-ын нэг ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өмнө АТГ дээр шалгагдаж байсан хэргийг прокурор харьяалал тогтоож ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн байдаг.

Харин Б.Хурцын хувьд цагдан хоригдсоныхаа дараа “Гүйцэтгэх ажиллагааны нууц учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг, байцалт өгөхгүй” гэсэн байдаг. Түүнээс хойш 15 хоног өнгөрсөн болохоор хэрвээ Б.Хурц хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн бол цагдаагийн байгууллага энэ тухай олон нийтэд мэдээлэх ёстой. Хэргээ хүлээгээгүй, эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдолгүй нь тогтоогдсон бол түүнийг тавиад явуулчих хугацаа ч бас өнгөрчихлөө.

Тиймээс түүний цагдан хорих хугацааг сунгасан асуудлыг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, Б.Хурцыг одоо тавиад явуулчих нь энэ хэргээр улс төр хийсэн нөхдийн хувьд хүзүүндээ олс угласнаас ялгаагүй тул ямар нэг аргаар цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх ёстой. Тэр хугацаанд түүний өмнө холбогдож байсан хэргүүдээс аль нэг дээр нь (жишээлбэл Д.Энхбатыг хулгайлсан ч юм уу) хавтаст хэрэг нээхээс өөр замгүй гэж.

Хэрэв ингэвэл саяхан Д.Энхбат агсны хүүхдүүд УЕП-т хандаж гомдол гаргасан асуудал том нэрмээс болно. Энхбат агсны гэр бүлийн хувьд Б.Хурцад хэн даалгавар өгсөн бэ? гэдгээс илүү түүнийг Францаас хулгайлах ажлыг гардан гүйцэтгэсэн Б.Хурц гэдэг хүн хамгийн том гэмтэн болж харагдаж байгаа. Энэ ч гэсэн нэг далим.

Гэвч тухайн үед С.Зориг агсны хэргийг цагдаа, тагнуулын байгууллага хамтарч шалгаж байсан. Д.Энхбатыг хэргийн яллагдагчаар тогтоосон нь цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага хилийн чанадад ажиллагаа явуулах боломжгүй учраас тагнуулын байгууллагыг энэ хэрэгт ашигласан ч гэдэг.

Хэрэв тийм бол тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, одоогийн сайд Ц.Нямдорж яах бол? Б.Хурцыг хориод бай гэх үү, суллаад явуул гэх болов уу? Б.Хурц гэдэг хүн одоо чин үнэндээ түүний “авдарт” байна шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ГАЛ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин