• Эхлэл
  • “Инновацийн үзэсгэлэн 2019” амжилттай болж өндөрлөлөө

“Инновацийн үзэсгэлэн 2019” амжилттай болж өндөрлөлөө

2019/05/09

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулсан “Инновацийн үзэсгэлэн 2019” үзэсгэлэн 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус үзэсгэлэнд шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, банк санхүү, урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай зэрэг бүхий л салбарын дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн болоод инновацийн үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нийслэлийн Татварын газартай хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn, Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn системүүдийг сурталчилан оролцож, иргэд, аж ахуйн нэгжид үйлчилгээг газар дээрээс нь үзүүлж 1,8 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажилласан хэмээн нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.


 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин