• Эхлэл
  • Баянзүрх дүүргийн ‘’Шилдэг өсвөрийн сэргийлэгчид’’ тодров

Баянзүрх дүүргийн ‘’Шилдэг өсвөрийн сэргийлэгчид’’ тодров

2019/05/13

 

Тэмцээнд нийт 11 сургуулийн баг, тамирчин оролцсоноос 33 дугаар сургуулийн баг тамирчид тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байранд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль шалгарсан бол 97 дугаар сургуулийн өсвөрийн сэргийлэгчид удаалсан юм.

Түүнчлэн тэмцээний үеэр баг, хамт олноо идэвх, санаачлагатай удирдан чиглүүлсэн 33 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багшийг мөнгөн шагналаар шагнасан бол тэмцээнд хамт олноо хошуучлан оролцсон 48, 79 дүгээр сургуулиудын "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийн багийн ахлагчдыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан байна.

Дашрамд, тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин оролцсон бол Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Ариунжаргал болон Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд нар шилдгүүдийн шагналыг гардуулав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин