• Эхлэл
  • “Идэхээс өөр ид шидгүй” эрхэм гишүүний нөхөр нисэх буудлаар тоглож байна

“Идэхээс өөр ид шидгүй” эрхэм гишүүний нөхөр нисэх буудлаар тоглож байна

2019/05/17

 

Манан бүлэглэлийн эгч дүү хоёр улс төрчийн балаг ЖДҮ-гээр тогтохгүй төрөөр тоглож байна. Б.Саранчимэг, Б.Наранхүү гээд гээд гоё нэртэй ч муу үйлтэй хүмүүс төрийг өнгө мөнгөний тоглоом болгож байна.

Б.Саранчимэг гишүүн өөрийн авааль нөхрөө Чингис хаан олон улсын захирлаар томилуулжээ. Өнөөх л 60 тэрбумынхны бодит жишээ болсон эрхэм гишүүний энхрий нөхөр нь хадам дүүгийнхээ Дүнжингарав компанид гүйдэг нярваас хэтрээгүй намтар түүхтэй нэгэн.

Манай улс ганцхан агаарын гарцтай. Чингис хаан Олон улсын нисэх буудал.  Тус нисэх буудал олон жилийн амжилт бүтээлийн сайн сайхан түүхтэй бөгөөд гадна дотны зочдыг манай улсад ирэх болон үдэхэд манай улсын нүүр царайг илэрхийлэх анхны бөгөөд сүүлийн цэг.  1000 гаруй хүн энд ажиллаж, амьдралаа авч явдаг.

Д.Мөнхбаатар захирал ийм олон хүнтэй олон улсад нүүр царай болсон байгууллагыг удирдах ямар ч чадваргүй нөхөр хүний өөрийн хүмүүсийн элэг доог болсоор сууна. Хамт олныхоо хурлыг ч удирдаж чаддаггүй хэрнээ болсон болоогүй бараа шахахдаа гаргууд нэгэн. Ажлаа хүлээж авсан эхний өдрөө агуулах саваараа эргэлдээд гүйж явсан түүхтэй.

Ажилчдынхаа хоолны газрын даргаар МИАТ-ын хоолны газрыг дампууруулсан эмэгтэйг томилж, өөртөө болон дарга нарт тусгай хоол хийдэг тогооч томилуулан хоол зөөлгөхөөс өөр ажилгүй, эрхэм гишүүний нөхөр Д.Мөнхбаатар гэдэг хүний чадваргүй нэгэн гэдгийг нисэх буудлын цэвэрлэгч ч мэдээд шоолж байхад төрийн мэдлийн нисэх буудлаа тоглуулаад суулгаж байдаг иргэний нисэхийн байгууллага, яамны дарга сайд дарга нар нь  60 тэрбумдаа үдүүлээд яаж ч чаддаггүйн байх даа.

 

Үргэлжлэл бий.

ЭХ СУРВАЛЖ:xemnel.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин