• Эхлэл
  • Шилдэг гар зургийн эзэн хүүхдүүд Эрээн хотод аялаад ирлээ

Шилдэг гар зургийн эзэн хүүхдүүд Эрээн хотод аялаад ирлээ

2019/06/09

ӨМӨЗО-ы соёл жуулчлалын "Эрдэнэ-Тулга" компани, Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооны Замын-Үүд дэх салбар, ӨМӨЗО-ы Эрээн хотын "Хишиг" компани хамтран Улаанбаатар, Замын-Үүд, Эрээн хотын хүүхдүүдийн дунд хоёр дахь жилдээ зохион байгуулж шилдгүүдээ тодруулж буй. Уг уралдаанд өмнө нь зөвхөн Замын-Үүд, Эрээний хүүхдүүд оролцож байсан бол энэ жилийн хувьд Улаанбаатарын бяцхан авьяастнууд бас оролцсоноороо онцлог.   

"Нөхөрлөлийн үүд" гар зургийн уралдаанд энэ удаад Улаанбаатар хотоос

-52-р сургуулийн 6ё ангийн сурагч 11 настай Б. Баярцогт авьяас чадвараараа онцгойрон, шилдгээр шалгарч тэргүүн байр эзлэн

-Шинэ Монгол Харумафүжи сургуулийн 7-р ангийн сурагч 13 настай А. Энхжин -Эрдмийн өргөө цогцолборын сурагч 9 настай Ш. Эрхсаран,

-Монтэ Роза сургуулийн сурагч 7 настай Б. Уярал ,

-45-р сургуулийн 3б ангийн сурагч 8 настай  Б. Цовоо нар шилдэг бүтээлээр шалгарч, Эрээн хотод аялаад ирлээ. 

Авьяаслаг бяцхан хүүхдүүддээ баяр хүргэе.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин