• Эхлэл
  • Монголчууд О.Дөлгөөнийг аврахаар нэгдэж байна

Монголчууд О.Дөлгөөнийг аврахаар нэгдэж байна

2019/06/24

Сошиал сүлжээнд Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин Очбадрахын Дөлгөөний эмчилгээний зардалд туслалцаа үзүүлж, амь насыг нь аврах хөдөлгөөн давалгаалж байна.  Дөлгөөн уг нь энэ зургадугаар сарын 12-нд Оюутны лигийн аварга шалгаруулах NBA-гийн финалын тоглолтыг үзэхээр АНУ-г зорьсон. Гэвч гэнэт бие нь муудаж элэгний дутагдал оноштойгоор Лас Вегас хотод эмчлүүлж эхэлсэн. Гэвч биеийн байдал нь маш хурдан хугацааны дотор муудаж, яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байна. Иймээс найз нөхөд, хамт олон, гэрийнхэн нь Дөлгөөнд туслах хандивын аян зохион байгуулсан нь өнөөдөр сошиал сүлжээг бүхэлдээ хамарч, монголчууд өвчтэй зовлонтой нэгэндээ туслах ямар ауагаа сэтгэлтэй болохыг харуулж байна.

Хандивын аян эхэлснээс хойш гурав дахь хоног дээрээ #Pray4Dulguun хаштагаар сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн давалгаа сошиалыг бүхэлдээ хамарч, өнөөдрийн байдлаар   гаруй мянган ам.доллар цуглараад байна. Үүнд мөн нэг сэтгэгдэл нэг ам.доллар гэсэн давалгаа үүсээд байгаа ч зөвхөн комментоор мөнгө цугларах боломжгүй. Үүгээр олон нийтийн анхаарлыг татаж, цаашдаа олон улсын байгууллагаас хандив дэмжлэг авч магадгүй гэсэн тайлбар байна. Үндэсний хэмжээнд тусламжийн аян өрнүүлснээр олон улсын спортын байгууллагаас тусламж үзүүлж байсан тохиолдол өмнө гарч байсан бөгөөд чингэж чадвал О.Дөлгөөний эмчилгээнд чухал тус нэмэр болно гэж найдаж байгаа юм.

Үүнээс гадна залуус нэгдэж хандивын тоглолт болон сагсан бөмбөгийн тоглолт зохион байгуулах гэж байна. Хандивын тоглолт зургадугаар сарын 29 нд 20:00 цагаас Паркийн нууран дундах УСАН ОНГОЦ дээр хандивын тоглолт зохион байгуулах гэж байна.
Хандивын тоглолтын Такс 20К бөгөөд  89090820 тоот утсаар хандаж болно

Түүний багш МСБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтын хэлснээр бол эмнэлэгт хэвтсэн эхний хоёр хоногийн төлбөр 30 мянган ам.доллар гараад байгаа. Зөвхөн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 300-350 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Мөн О.Дөлгөөний аав, ээж яаралтай АНУ явахаар визээ хөөцөлдөж байгаа. Учир нь ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хагалгаа хийж болохгүй аж. Одоогоор О.Дөлгөөнийг найз бүсгүй нь сахиж байгаа. Мөн Лос Анжелас хотод амьдарч байгаа монголчууд хандивын аян зохион байгуулж байгаа гэжээ.

Дахин сануулахад та тамирчин О.Дөлгөөнд тусламжийн гараа сунган, хандив илгээх бол

Хандивын данс: Хаан банк 5721081225

Хүлээн авагч: Л. Очбадрах

Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/-аар хандаарай.

Мөн та бүхэн дэлхийн хаанаас ч доорхи линкээр орж хандив өргөх боломжтой юм шүү!

https://www.gofundme.com/let039s-help-dulguun-to-get-health…

#Pray4Dulguun                           

Сайхан сэтгэлт монголчуудын хүчин зүтгэл О.Дөлгөөний амийг аварч, монголчууд эвлэж, нягтарч, сайн үйлс бүтээх ауагаа хүчтэй гэдгийн бас нэгэн илэрхийлэл болох болтугай.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин