• Эхлэл
  • Г.Сайнбилэгт: Монгол Улсад маань инженерүүд л илүү хэрэгтэй байна

Г.Сайнбилэгт: Монгол Улсад маань инженерүүд л илүү хэрэгтэй байна

2019/06/25

"Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийн төгсөгч, "Шинэ Монгол технологийн дээд сургуулийн элсэгч Г.Сайнбилэгттэй ярилцлаа.

-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтаас Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан цорын ганц сурагч болсонд баяр хүргэе. Хэр хугацаанд бэлдэв, Ямар нэгэн тусгай аргачлалаар бэлдсэн үү?

-Баярлалаа. Тусгай аргачлал, илүү цаг гаргаж бэлдсэн гэх юм байхгүй ээ. Сургуулийн багш нарынхаа зааж өгсөн аргачлалаар л бэлдэж оролцсон.

Өөрөө ч математик, физиктээ сонирхолтой болохоор нэг их түүртээгүй л дээ. Хамгийн гол нь “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-ийн физикийн багш О.Нямсүрэн багшдаа талархаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Намайг ЭЕШ-нд бэлдэж, сойсон гол хүн байгаа юм.

-Багш тань их туршлагатай сайн багш байж дээ?

-О.Нямсүрэн багш өөрөө бол “Шинэ Монгол технологийн дээд сургууль” (NMIT)-ийн физикийн багш гэж түрүүн хэлсэн. Үүнийхээ хажуугаар манай “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн сурагчдыг олимпиадад бэлддэг юм. Багшийнхаа удирдлага дор улс, нийслэл, дүүргээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гээд чамлахааргүй амжилт гаргасан.

-Мэдээж хоёр гол хичээл дээр ийм өндөр оноо авахаар их дээд сургуулиуд булаацалдаад л авдаг байлгүй дээ. Чамд урилга хэр их ирэв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Физикийн олимпиадаас мөнгөн медаль авахад МУИС, ШУТИС-аас тэтгэлэгтэй урилга ирүүлсэн байсан л даа. Гэвч би нэлээн бодож байгаад “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийнхээ харьяа “Шинэ Монгол технологийн дээд сургууль”-даа орохоор шийдсэн. Ер нь бол Шинэ Монгол сургууль маань хүүхдийг зорилготой, төлөвлөгөөтэй болгож, хамгийн гол нь түүнийгээ биелүүлье гэсэн урам зоригоор хөглөж өгдөг. Тийм учраас сургуульдаа үргэлжлүүлэн сурч, зорилгодоо хүрэхийг хүссэн.

-Ямар мэргэжлээр суралцахаар сонгосон бэ?

-Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ангийг сонгож элссэн. Цаашдаа Япон улсад энэ чиглэлээрээ гүнзгийрүүлж сурах сонирхолтой. Энэ тал дээр “Шинэ Монгол технологийн дээд сургууль” маань давуу тал болж өгнө гэдэг нь сонголтод маань нөлөөлсөн. Мөн электроник талдаа Монголдоо дээгүүрт тооцогддог Б.Бат-Отгон багш “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд багшилдаг нь сонголтоо хийх нэг том хөшүүрэг болсон.

-“Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд хэддүгээр ангиасаа элсч орсон бэ?

-Би Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийг төгсөөд хотод шилжиж ирсэн. Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудорж багш “Шинэ Монгол” сургуульд орохыг зөвлөсний дагуу аравдугаар ангиасаа элсэн суралцсан.

-Цаашдынх нь сурлага, зорилгод амжилт хүсье. Монгол Улсдаа ихийг хийж бүтээгээрэй.

-Баярлалаа. Гэрийнхэн маань намайг санхүү, эдийн засгийн чиглэлээр сурахыг зөвлөж байсан ч миний хувьд Монгол Улсад маань инженерүүд илүү хэрэгтэй гэж санагдсан. Чадвартай сайн инженер болсон байхад эх орондоо хэрэгтэй зүйл хийх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна.

А.Тэнгис

ИХ УНШСАН

Сэтгэгдэл (12)

  • Эрдэнэ
    Шинэ Монгол бүрэн дунд сургуулийг үнэнч шударга сургууль гээд байсан хаана байнаа. Зөндөө хүүхдүүд хонхны баяраарай гадаадын 100% -н тэтгэлэгтэй сургуульд орлоо гээд зарлаж байсан даа.Тэгэхээр арын хаалгаар мөнгөтэйчүүд орсон байх нь. Ер нь ийм сайн хүүхдийг монголдоо 2 гол шалгалтанд 800 оноо авсан хүүхдийг онцгойлон харж тусгай урилгаар хэрэгцээтэй мэргэжлээр сургавал эх оронд минь хэрэгтэй шүү дээ.
    2019 оны 07 сарын 02
  • chimeg
    Монгол улсын хэмжээнд 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтаас Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан цорын ганц сурагч яагаад гадаадын тэтгэлэгтэй их дээд сургуульд ордоггүй юм бэ? Ер нь ямар болзол хангасан хүүхэд ордог юм бэ? БСШУ-ны яамны сайдаа хариу өгнө үү. Хүүхдийн урам зориг,мэдлэг, чадварыг үнэлж дэмжиж урамшуулдаг баймаар байна.
    2019 оны 07 сарын 02
  • DR. PRADHAN
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 02
  • “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль чинь олон хүүхэд гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг шударга сургууль гээд байсан худлаа юм байна.
    2019 оны 06 сарын 28
  • Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан бол гадаадын дуртай тэтгэлэгтэй их дээд сургуульд орох ёстой. гэтэл арын хаалгаар арчаагүй нэгэн ороод байгааг болитоор юмаа
    2019 оны 06 сарын 28
  • Монгол улсын хэмжээнд 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтаас Математик, Физикийн хичээлээр хамгийн дээд оноо буюу 800, 800 оноо авсан цорын ганц сурагч яагаад гадаадын тэтгэлэгтэй их дээд сургуульд ордоггүй юм бэ? Ер нь ямар болзол хангасан хүүхэд ордог юм бэ? БСШУ-ны яамны сайдаа хариу өгнө үү. Хүүхдийн урам зориг,мэдлэг, чадварыг үнэлж дэмжиж урамшуулдаг баймаар байна.

  • Баяр хүргэж, амжилт хүсье
    Баяр хүргэж амжилт хүсье
    2019 оны 06 сарын 27
Сонин хачин