• Эхлэл
  • Живж байсан иргэнийг аврах гээл цагдаагийн ажилтан амиа алджээ

Живж байсан иргэнийг аврах гээл цагдаагийн ажилтан амиа алджээ

2019/07/03

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орсон иргэний амь аврах гэж байгаад тухайн иргэнтэй хамт амиа алдсан харалсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, 2019 оны долдугаар 2-ны өдөр орон нутгийн цагаар 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А гаас миний эхнэр Ж нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна” гэх дуудлага өгчээ. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн Ж голын усруу орж урсаж байжээ. Цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж  иргэн Ж-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин