• Эхлэл
  • О.Гэрэлт-Од:Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь

О.Гэрэлт-Од:Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь

2019/07/05

ЖДҮ-ийн хулгайч нарын шуугиан дэгдсэнээс хойш энэ нэр хамгийн муухай нэр томъёо, доромжлол шиг сонсогдох болсон. Муу юманд ч сайн тал байдаг гэдэгчлэн энэ дуулианы “буян”-аар ЖДҮ-ийг дэмжих сан байдаг тухай, бас чамгүй хөрөнгө төсөвлөгдөж зээл олгох боломж байдаг талаар бид мэдэх болсон. Тэр хэрээр ч бас энэхүү зээл олголтод анхаарал хандуулж, хэрхэн яаж зөв шалгуураар зээл олгож байх талаар хэлэлцүүлэг ч зохион байгуулж, зээл жинхэнэ эзэддээ очоосой гэж хүлээж буй. Тэр хэрээр ч  эрх баригчид тэр алдаагаа засахыг хичээж орон даяар  ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг тарааж, зээлийн хүсэлтүүд хүлээж авсан гэх боловч тэр нь Жинхэнэ ЖДҮ-чдээ хуурах бас л заль байж.

Долоо хоногийн өмнө тэдгээр зээл хүссэн үйлдвэрлэгч нарын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн мэссэж  үйлдвэрлэгчдийн гар утсанд иржээ. Агуулга нь таны бичиг баримтны бүрдлийг шалгаж үзлээ, та тэнцсэнгүй...

Жинхэнэ ЖДҮ-чдээ ингэж хуурах хэрэг байна уу? Энэний оронд анхнаасаа та нарт өгөхгүй ээ , энэ дарга нарын мөнгө гээд хэлсэн бол үйлдвэрлэгч нар маань тэгж их цаг зав гаргаж материал бүрдүүлж олон хоног горьдлого тээн хүлээлгүй урдах ажлаа хийгээд мөрөөрөө явах байсан.

Гэтэл та нар баахан итгэл найдвар  төрүүлчихээд эцэст нь итгэл рүү нь ус цацлаа. Үйлдвэрлэгч нараас маань ирж байгаа гомдлууд дунд миний барьцаа хөрөнгийг хүрэхгүй гэсэн байна уг нь миний хүссэн зээлийн хэмжээнээс хоёр гурав дахин үнэтэй байр шүү дээ гээд ирж байна. Та нар ядаж тэр байран дээр нь очиж үзээгүй байж хүний байрыг дураараа үнэлж болохгүй. Мөн намайг татварын өртэй гээд хассан байна гэтэл би татварын газраас өргүй гэсэн бичгээ материал дунд явуулсан. Сангаас татварын өртэй тул тэнцэхгүй гэсэн мэссэжийг аваад татварын газар очиж шалгуултал та өргүй байна л гэж гарч байна гээд гомдол мэдүүлж байна.

Өөр бас нэг хуудсан дээр гарын үсгээ зураагүй өгснөөс болж хасагдлаа ч гэх шиг хасахын тулд элдэв янзын башир арга хэрэглэж ингэж жүжиг тавихын оронд анхнаасаа өгөхгүй гэдгээ хэлвэл тэр үнэнээ хэлж байгаа чинь үйлдвэрлэгч нарт маань том тус болно шүү. Цаасан дээр л ажил хийдэг дарга нарын компанид зориулж журмаа өөрчлөөд үйлдвэрлэгч нарыг хуурах та нарын санаа хол явахгүй шүү. Монголд байгаа хамгийн хуурамч байгууллагаа баялаг бүтээгч Жинхэнэ ЖДҮ-чдээ Шилний цаанаас чихэр долоолгохоо больцгоо !!!

СХД-ийн ЖДҮ дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин