• Эхлэл
  • Цэвэр, цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлцгээе

Цэвэр, цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлцгээе

2019/07/09

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хамтран хог хаягдлын цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд тогтмол зохион байгуулж байна.

Амралт зугаалгын улирал эхэлж иргэд голын эрэг дагуу ихээр зорчиж байгаатай холбогдуулан дүүргийн "Нийтлэг Үйлчилгээний Газар-4" ОНӨААТҮГ-аас ногоон бүсэд буюу Туул гол дагуу автомашинтай тэвш тавиж түүвэр цэвэрлэгээ тогтмол хийж эхэлсэн. Гэвч ойр орчмын айл өрхүүд болон амарч, зугаалж яваа иргэд тухайн тэвшинд хог хаях бус хажууд нь ил задгай хаяж байна.

Иймд та бүхэн ногоон бүсэд амарч, зугаалах үедээ хогоо зориулалтын газар болон тэвшинд хаяж, цэвэр, цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин