• Эхлэл
  • Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

2019/07/11

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ.

Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв тойрон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэв. Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

Монгол төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаа туг сүлдэнд шингэсэн юм. Их эзэн Чингис хаан тэртээ 1206 онд Их Монголын тулгар төрөө байгуулж хүннүгийн үеэс уламжлан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өвөг дээдсийн үеэс Монгол түмэн, Монголын төр өнөөг хүртэл онголон шүтэж дээдлэн ирсэн юм. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийн манлайн дэл сүүлээр хийсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь тийм хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин