• Эхлэл
  • Д.Трамп: Афганистаны дайнд долоо хоногийн дотор ялж болно

Д.Трамп: Афганистаны дайнд долоо хоногийн дотор ялж болно

2019/07/25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны Ерөнхий сайд Иран Хантай уулзах үедээ бид Афганистаны дайнд долоо хоногийн дотор ялалт байгуулж болно гэж мэдэгдсэнийг NBC News хэвлэл дамжуулжээ. “Бид энэ дайнд долоо хоногийн дотор ялж чадна. Ганцхан би 10 сая хүнийг алахыг хүсэхгүй байна” гэж Д.Трамп онцолсон байна. 
Афганистаны талаар өөрт нь тодорхой төлөвлөгөө байгаа гэж Д.Трамп хэлээд дайнд ялахад бэлэн байгаа, гэхдээ өөр аргаар гэжээ. “Бид Афганистанд 19 жил байлдаж байна, энэ бол инээдтэй хэрэг. Харин надад дайнд яаж ялах төлөвлөгөө байна” гэж хэлсэн байна. Цагаан ордны тэргүүн америкийн цэргийнхэн өнөөдөр тэнд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа нь Вашингтонд таалагдахгүй байна гэжээ. Д.Трамп бас афганистаны сөргөлдөөнд Пакистаныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Афганистанд сөргөлдөөнийг зохицуулах талаар яриа хэлэлцээнд хүрсэн цагт АНУ-ын цэрэг Афганистанаас гарна гэж Д.Трамп үүний өмнө мэдэгдэж байсан юм. Афганистан, Сирид америк цэргээ оруулах зайлшгүй шаардлагатай гэж хоёрдугаар сард бас мэдэгдсэн. Пентагон бас тус улсад нөхцөл байдлыг тогтворжуулах талаар “Талибан” зэвсэгт бүлэглэлтэй хэлэлцээр хийж байгаа юм. Reuters агентлагийн мэдээлж байгаагаар бол сөргөлдөөнийг зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурчихвал гадаадын цэрэг 18 сарын дараа Афганистанаас гарна гэсэн тохиролцоонд өнгөрөгч нэгдүгээр сард гарын үсэг зурсан юм байна.
2001 оны есдүгээр сарын 11-ний айшигт халдлагын дараагаар дэлхийн терроризмтой тэмцэх ажлын хүрээнд Афганистан дахь АНУ-ын кампани 2001 оны аравдугаар сард эхэлсэн юм. АНУ-тай хамт Их Британи, Герман, Турк болон НАТО-гийн түнш улсууд бас афганистан руу цэргээ илгээсэн юм. 
2001 оноос хойш “терроризмын эсрэг” энэ дайнд 480-507 мянган хүн өртөж хохирсон гэсэн тоог Task and Purpose хэвлэлд нийтлээд дайн золиос болж амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог ойролцоогоор гаргасан гэжээ. Гэхдээ хоол хүнсний дутагдал, эмнэлгийн тусламж хангалтгүйгээс, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн муугаас болж амь алдсан хүмүүсийг энд оруулаагүй гэсэн байна. АНУ-ын арми энэ хугацаанд 4500 гаруй цэргийн албан хаагч, иргэний 21 мэргэжилтнээ алдсан бол афганистаны талаас хоёр дахин бага 2400 гаруй хүн амь алджээ.

ЭХ СУРВАЛЖ:ATIMES.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин