ҮАБЗ ба ШЭЭС

2019/09/02

Нэрт фельетонч Б.Цэнддоогийн фельетоныг хүргэж байна.

Маш нууц

ҮАБЗ ба ШЭЭС

"Бөхчүүдийн шээснээс допинг илэрсэн асуудлаарҮАБЗ хуралдана"

Мэдээнээс

 

 

-ҮАБЗ-ын хурлын нууц протоколоос-

Хэлэлцсэн асуудалУлсын наадмаар барилдсан бөхчүүдийн шээсэнд допинг байгаа эсэх талаар

Зэрэглэл: Маш нууц

***

Бөхчүүдийншинжилгээний “В” сорьцтай танилцсны дараа.

-Үнэр нь нэг л биш юм шигээ. Допингтой нь үнэн юм биш үү?

-Харин тиймээ, наадмаар зүгээр л үнэртэй байсан

-Сайн сэгсрэхээр зүгээр болчихож байна аа...

- “Цол дагаж амт нэмдэг” гэж үнэн шүү... Ээ дээ энэ ардын ухаан уу?

-За нэгэнт уулзсных. Төлөө!

-Төлөө!...төлөө!...Ёроолыг нь гаргана шүү....

-Гурван сар дарсан болохоор час хийж байна гээч

-Арай л шорвог санагдлаа. Допинг чинь арай чихэрлэг байдаг байхаа

-Бүү мэд, Бат-Эрдэнэ аваргых шиг л амттай юм байна.

-Өөрсдийнхтэйгээ харьцуулаад үзэхээр мэдэгдэх юм биш үү

-Ерөнхийлөгчөө, таных хамаагүй гоё юм байна, алив миний аяга руу дахиад нэг...

***

Орой болтол хурал үргэлжлэв.

- Сэргээштэй нь үнэн юм биш үү? Миний чалх сэргээд байх шиг... та бариад үз дээ...

-Горьд! Наадах чинь минийх

-Өө, уучлаарай.

-Тэгээд, наад гараа аваач.

-Хөөе хамгаалагч аа...(шивэгнэн) цай зөөгч охиныг шкааванд нуугаарай...

***

Хаалга нүдэх чимээ гарав.

-Нууц хуралдаан болж байхад ямар дурак нь хаалга нүдээд байна аа..

-Эрхэм гишүүд ирчээд, амталгаанаас хоцорлоо гэж уурлаад байна.

***

Шөнө дүл болжээ.

-Дуусчихсан уу?..

-Савыг нь зайлаад аягалж байна аа... 

-Олимпийн хороо руу яриад тамирчдын юуг....

-Ярьсаан, ажил тарчаад, лабораторийн эрхлэгч нь олддоггүй.

-Тэгүүл, Батэрдэнэ аваргыг дуудаач

-Өө үхсэн, Аварга хүнийхээс ийм жоохон гарахдаа яадаг юм бэ?

-Би түрүүхэн нойлд орцон гэж хэлээд байхад, та нарыг дуудна гэж яаж мэдэхийн бэ?

-Жаахан ус ууж байгаад дахиад нэг дүлээдэх дээ, аварга аа.

***

Хэдэн хоногийн дараа. Монголд айлчилсан В.Путин буцаж явна

-Манай “Тулка”-д хэдэн “оо” явуулаарай, юугаа хэрэглэхээр ингэдэг байна аа... чёрт. Алив нөгөө гаатай үрлээсээ дахиад хэдийг...

2019.09.32


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна