• Эхлэл
  • Баянзүрхийн гүүр, Налайх-Чойрын нэгдүгээр зэрэглэлийн 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээлээ

Баянзүрхийн гүүр, Налайх-Чойрын нэгдүгээр зэрэглэлийн 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээлээ

2019/11/04

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. 
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Зам тээврийн хөгжлийн сайд А.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан,  Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм. 
Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх энэхүү зам нь нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлгийг сүүлийн үеийн технологиор шийдсэн байна. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

Arslan.mn

 "Налайхын зам 60 гаруй жил болсны улмаас хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл өндөртэй байсан билээ. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй байлаа.
Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч ажилчидын идэвхи чармайлтын үр дүнд өнөөдөр ийнхүү хугацаандаа ашиглалтад оруулж байна. 
Иргэдэд хандаж хэлэхэд тус зам нь хурдны зам биш. Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна. 

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: 

Arslan.mn

"Нойтон бороо, халуун өдөр, сэрүүн оройд хүчээ дайчлан ажилласан нийт ажилтан албан хаагчдадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. 
Энэ бол хөгжлийн зам юм. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог гэхчлэн цаашлаад манай улсын түүх дурсгалын олон чиглэлд энэ замаар зорчих болно. 
Мөн эрүүл мэнд спортын зам гэж болно. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болж байна. 

Arslan.mn

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх: 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх нийт 20,9 километр авто замыг тавихад санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд чанартай ажиллах зохион байгуулалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон авто замын ажлыг чанартай хийж гүйцэтгэж байгаа баг хамт олонд талархал илэрхийлье. Уг авто замыг шинэчлэх төсөл нь 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Замыг стандартад нийцүүлэн чанартайгаар барьж байгаа. Технологийн хувьд асуудал үүсгэхгүй. Төслийг гүйцэтгэгчээр "Синохайдо Лимитед Корпорейшн" компани ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэлийн ажил 75 хувьтай байна. Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтай хийгдсэн.  Иргэдэд хандаж хэлэхэд аюулгүй байдлаа сайтар хангах нь зүйтэй бөгөөд тус зам дээр иргэд 60 км/цагаас илүү хурдтай зорчих хориотой. 

Arslan.mn

Тус зам:

  • Бетонон тусгаарлах зурвастай
  • Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
  • Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
  • Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
  • Буцаж эргэх 5 хэсэгтэй
  • Явган хүний 5 гарцтай
  • 7 байршилд машины зогсоолтой
  • Гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Батсуурийн Отгонсүх Ажлын Алба-н зураг.

Arslan.mn

Батсуурийн Отгонсүх Ажлын Алба-н зураг.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин