• Эхлэл
  • АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй

АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй

2020/05/22

Нам, эвслүүд нэр дэвшигчдээ зарласнаас хойш нэр дэвшигчидтэй холбоотой янз бүрийн мэдээлэл түгэж буй. Тухайлбал, АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 12 хүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, яллагдагчаар татагдсан гэсэн мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав гүтгэлэг, дайралтууд эхэлж, үндэслэлгүй мэдээлэл түгээж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, шударгаар өрсөлдөхийг сануулсан. Гэвч сошиал сүлжээ болон зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үргэлжилсээр байгаа.

Тиймээс бид АТГ-аас энэхүү мэдээллийн талаар тодрууллаа. Тухайлбал, АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшигч, "Номгон Санчир" группийн захирал А.Адьяасүрэн АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа гэсэн мэдээллийн талаар тодрууллаа.

Үүнийг АТГ-ын албаны эх сурвалж үгүйсгэсэн бөгөөд иргэн А.Адьяасүрэнг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй гэлээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ATГ ын албан ёсны мэдээлэл биш л бна
    2020 оны 05 сарын 23
Сонин хачин