• Эхлэл
  • “Warner Bros” студи “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийнэ

“Warner Bros” студи “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг хийнэ

2020/09/22

 

Английн “Mirror” сайтад мэдээлснээр кино зохиол бичигдэж эхэлсэн бөгөөд Жокерын дүрийг бүтээсэн Хоакин Феникст 50 сая ам.долларын урт хугацааны гэрээний санал хүргүүлсэн байна. 

Харин жүжигчин Хоакин анх “Жокер”-ыг бүрэн хэмжээний кино хэмээн тооцоолж дүрийг бүтээж байсан гэх бөгөөд дахин Жокерт хувирахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн найруулагч Тодд Филлипс эргэн ирэх аж. 

Дашрамд дурьдахад, кино төслийн багт "A Star is Born" киноны найруулагч, гол дүрийн жүжигчин Брэдли Купер нэгдсэн байна. 

“Warner Bros” кино студи “Жокер” киноны 2, 3 дугаар ангийг 2022, 2024 онд үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгааг мэдээлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин