• Эхлэл
  • Миланы алдарт гэрэл зурагчин Enrico Labriola Монголд зочилж байна

Миланы алдарт гэрэл зурагчин Enrico Labriola Монголд зочилж байна

2025/07/03

Mongolia Fashion Week 2025-Day -2

Хувцас урлалын салбарын бүхий төлөөллийг нэгтгэсэн "Хувцасны хувьсгал" хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд хийсэн "Mongolia Fashion Week 2025" Загварын долоо хоногийн хоёр дахь өдрийн гол арга хэмжээ FUTURE_ICON илтгэл УДЭТ-т боллоо. 

Сонирхолтой нь энэхүү арга хэмжээгээр бизнес, эдийн засаг, гэрэл зурагчин, загвар зохион бүтээгчийн замнал гээд дөрвөн өөр өнгө төрх илэрхийлэх сонирхолтой илтгэгчийн илтгэлийг онцолжээ. 

Мэдээж хамгийн гол нь зочин Итали улсаас Mongolia Fashion Week-д оролцохоор зорьж ирсэн алдартай фото зурагчин, найруулагч Enrico Labriola. Тэрээр 30 гаруй жил загварын фото, хөрөг зургаар дагнан ажиллаж байгаа. Мэдээж хэрэг гайхалтай видео бүтээлүүд, зар сурталчилгааны томоохон контент цогц төслүүд дээр ажилладаг. Орчин үеийн чиг хандлагын хувьд нэг бүтээлийг сошиал орчин, гудамжны зар сурталчилгаа, сэтгүүл, вэб сайт гээд маш олон өөр хэлбэр хэмжээ онцлогтойгоор бэлтгэн гаргадаг болсон талаараа бодит бүтээлүүдээ харуулан тайлбарлалаа

Энд харагдаж буй ганц хөрөг зураг гэхэд л 22 гэрэл тавьж байж ганцхан агшны кадрыг сонгон байх жишээтэй. Монгол гэрэл зурагчны Нэг бүтээл төсөл хэдий хугацаанд бүтдэг талаарх сониуч асуултанд түүний нэг төслийн зурагт сар орчим ажилласан жишээ тайлбар болохоор. Жишээ татаж тэрээр Cucci гийн нэгэн салбарын бүтээгдэхүүний зураг авалтын талаар тайлбарласан. Олон арван алдартай хүмүүсийн гайхалтай хөрөг зургууд болон бүтээлүүд алдартай сэтгүүлүүдэд нийтлэгддэг загварын хот Миланы уран бүтээлч ийнхүү Монголд зочиллоо. 

Сонирхолтой нь түүний илтгэлийг сонсохоор цугларагсдын дийлэнх нь залуус. Монгол залуус алдарт зурагчнаас англиар асуцлт асууж хариултаа аван Enrico Labriola ч Миланд 20 гаруй жил залуустай ажиллаж, их сургуульд багшилдгийн хувьд залуустай уулзахад үргэлж, эрч хүч авч байдгаа хэлж, Монгол охид, хөвгүүдтэй энгийн дотночлон хүүрнэж байлаа. 

Дашрамд сануулахад түүний бүтэээлийн үзэсгэлэн Лхам галарейд гараад байгаа бөгөөд өөрийнх нь enricolabriola.com хуудсанд мэдээлэл нь тавигдсан байна лээ. 

Монголд маш баяртайгаар бас том төлөвлөгөөтэй ирсэн гэж хэлэхийг сонсвоос магад Монголын талаарх маш гайхамшигтай бүтээлүүд төрөн гарах буй за. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна