Ээлжит улс төрийн хуй, сошиал буруу сэвэлт дэгдсэнээр “Шинэ Монгол сургууль” 1,2 тэрбум төгрөгөөр 100 гаруй сургуульд менежментийг өөрчлөлт хийсэн боловсролын салбарынхан, төсөлд оролцсон багш нарын ажил, амжилтыг нь харлуулсан, нэр төрд халдсан хэрэг боллоо гэж үзэж, нэр бүхий сургуулийн захирлууд байр сууриа илэрхийлж, үнэн үгээ хэллээ. Өнөөдөр захын хоёр өдрийн сургалт 5 сая төгрөг байхад 10 сая төгрөгөөр бүтэн жил хөдөө, хотгүй томилолтоор ирж очиж, төсөл төлөвлөгөө гарган 32 удаагийн сургалт, хийж, долоо хоног бүр ажлаа хэлэлцэж, 20 гаруй жил боловсруулсан ноу хау гаа сургууль болгонд нэвтрүүлж, маш том амжилтанд хүрээд байгаа хамт олны хувьд нэг сургуульд 10 сая төгрөг гэдэг сургагч багш нарын цалинд ч чамлагдахаар тоо.
Гэтэл хамгийн гайхалтай нь боловсролын сайд байсан хүн “Би энэ төслийг мэдэхгүй, би үхэхээр чи үх гэж над руу чихэж байна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь жинхэнэ нүд рүүгээ хуруугаа хатгасан явдал боллоо. 2019, 2020 оноос хэрэгжсэн төслийг мэдэхгүй гэж мэлзсэн Л.Энх-Амгалан сайд асны “Сургуулийн Судалгаа Хөгжлийн Шинэ Монгол Төв”-ийн ажилтай танилцаад, сайн мундгийг нь магтаад явж байсан зураг хөрөг одоо ч малийгаад байж л байна.
Гэтэл Л.Энх-Амгалан өөрөө сайд байхдаа нэг сургуулийн жорлонг 250 саяар шинэчлэнэ гээд 160 тэрбум төгрөг ч хүрэлцэхээргүй байна гэж гомдоллож байсан шүү.
Ингэхэд 250 сая төгрөгний жорлонгийн 160 тэрбум төгрөг, 100 сургуулийн сургалт, менежментийн өөрчлөлт, ноу-хау тус бүр 10 сая төгрөг аль нь үр өгөөжтэй байсан бол оо, экс сайд аа???
Сэтгэгдэл байхгүй байна