• Эхлэл
  • БАЙРШИЛ: Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

БАЙРШИЛ: Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

2022/03/19

 

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 26 цэгт 26 багийн 103 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Харин маргааш буюу ням гаригт дархлаажуулалтын цэгүүд амарна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1, II тунд 12, III тунд 95, IV тунд 87, нийт 195 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувьд хүрчээ.

Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,749 (77.3 хувь), 16-17 насны 27,089 (79.9 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин