• Эхлэл
  • Танилц, аялал, жуулчлалын төслүүд түүнд байна

Танилц, аялал, жуулчлалын төслүүд түүнд байна

2022/06/28

Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөн өнгөрсөн долоо хоногт чухал зочдоо угтаж, бас үдэж хөл хөдөлгөн ихтэй байсан. Учир нь тус төвтэй хамтран ажиллах Өмнөд Солонгосын Чежү тусгай бүсийн албаны хүмүүс албан ёсоор Монголд зочлон ирж, Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Чежү хэмээн онцолсны учир нь Өмнөд Солонгос тус бүсийг зөвхөн аяллын тусгай бүс болгон хөгжүүлснээрээ онцлог. Тиймээс Монголын аялал, жуулчлалын салбарынхан 60 жилийн түүхтэй Чежүгийн аяллын холбооныхноос суралцах зүйл их байх нь тодорхой. Сануулахад Чежү тусгай бүс энэ зургадугаар сарын 1-нээс аялагчдаа хүлээн авч эхлээд байгаа юм.

Хоёр жил гаруйн турш дэлхий нийтээрээ аялал, жуулчлалын салбар нам зогсоод байсны хувьд одоо хэн түрүүлж сэтгэж, хөдөлж, ажиллаж чадсан нь боломжийг бий болгох болно гэж Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ онцолж байна. Энэ мэтчилэнгээр аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх маш олон санаа, төлөвлөгөөг “атгаж” суугаа учраас энэ удаад Аялал, жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнийг энэ удаа онцлох зочноор танилцуулж байна.

Аялал жуулчлалын хөгжлийн төв нь 17 хүний бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн төвшний Аялал жуулчлалын зөвлөлийг ажиллуулдаг. Аялал, жуулчлалын байгууллагуудад албан ёсны баталгаажуулалтыг олгодог. Стратегийн зургаан чиглэлийн хүрээнд гол ажлуудаа хийдэг Төрийн өмчит үйлдвэрийн газар юм.

Дотоодын аяллыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд олонтаа яригдаж байгаа асуудал нь дотоодбн аялал, жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх. Хүн  болгон дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй мөртлөө гэж санал нийлдэг мөртлөө амжилтанд хүрч байгаа нь харин хэр бол?

Аялал, жуулчлалын хөгжлийн төвийн хувьд мэдээж гол ажлуудын нэг нь гадаад, дотоод сурталчилгаа. Мөн дараагийн нэг асуудал нь аялал жуулчлалын салбарыг цахим шилжилт гэж С.Бат-Эрдэнэ онцолж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд  өрсөлдөх чадвар, шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, олон талд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг чухалчилж байна. Тулгын гурван чулуу шиг энэ чиглэлд суурилсан, төсөл бүх хөтөлбөрүүдийг 6 стратеги дээр тулгуурлан хөгжүүлэхэд гадаадын ч дотоодын ч аялал, жуулчлал шинэ шатанд гарч чадна гэж тэрбээр үзэж байгаа аж. Тиймээс дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогуудаас танилцуулж байна. 

Сургалт, сургалт бас дахин сургалт

Тус төв 2021 онд 28 гадаад, дотоодын сургалт хийж 700 гаруй хүмүүсийг хамруулж, 530 гэрчилгээ гардуулсан. Нэг онцлог санааг танилцуулахад тэд 21 аймгаас нэг, нэг аялал жуулчлалын мэргэжилтэн тусгайлан сургахаар төлөвлөж байна. Үүнд аймаг бүрээс шаталсан дараалалтай магистрын түвшинд мэргэжилтнийг сургах юм. Зөвхөн сургаад зогсохгүй хүн тус бүрээр аймгийнх нь мастер төлөвлөгөөг гаргах чиглэлээр ажиллуулах юм. Ингэснээр сурагч аймгийнхаа талаар илүү гүнзгий ойлголт авч хөгжүүлэлт дээр хэрэгжүүлж ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн мастер төлөвлөгөө, түүнийг биелүүлэх мэргэжилтэн бий болно гэсэн үг. Үүнийг нэгтгэснээр Монголы үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх  орон нутгийн мастер төлөвлөгөөтэй болох хэтийн төлөвлөгөөтэй цогц бодлого болох юм.

Догь байгаа биз.

Цахим сургалт

Одоогийн байдлаар аймаг бүрт аялал жуулчлалын мэргэжилтнүүд ажилладаг. Гэхдээ нэгдсэн байдлаар хийж буй үйл ажиллагаа, нэгдсэн ойлголт дутмаг. Тийм учраас Аялал, жуулчлалын хөгжлийн төвөөс цахим сургалтуудыг чухалчилж байна. Үүгээр яаж буудлыг өрөөг цэвэрлэх вэ гэдгээс эхлээд үйлчлүүлэгчтэй хэрхэн зохистой харилцах гэх мэт бүх зүйлсийг зааж сургана. Тархай бутархай хүн амтай, салбарын ажилтнууд тогтвортой бус аялал жуулчлалын салбарын хувьд цахим сургалт онцгой ач холбогдолтой байж болох. Жуулчны бааз, буудал бүр наад зах нь орон нутгийн дэлгүүрт ч арай хийж сургаж дадлагажуулсан ажилтан нь төдөлгүй өөр ажилд шилжчихдэг зовлон салбарынханд байдаг. Тэгэхээр нэгдсэн цахим сургалтын системийг бий болгосноор энэ зовлон арилна гэж үзэж байгаа юм байна

Өнгөрсөн жил тус төв гурван том судалгааг хийснээс харагдсан нэг зүйл нь иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг сул байгаа нь харагдсан аж. Тиймээс орон нутаг руу чиглэсэн хөтөлбөр, ажлууд онцгой шаардлагатай юм гэж үзэн энэ жил Монгол банктай хамтран судалгаа явуулж байгаа. Орон нутаг болгон өөр, өөрийн онцлогтой учир хэрхэн яаж хөгжүүлэх талаарх мэдээллийг уугуул иргэдээс авч судалгаанд тулгуурлан ажиллах зорилготой байгаа аж.

Аюулгүй аяллын шошго

Дараагийн  хийх гэж байгаа төсөл бол аюулгүй аяллын шошгийг байгууллагуудад олгох. Үүгээр Аялал жуулчлалыг хөгжлийн төвийн хүлээн зөвшөөрсөн байгууллагуудыг бий болгох аж.

21 аймаг, 21 улс

С.Бат-Эрдэнэ захирлын санаачилж байгаа маш гоё санаа бол 21 аймгаа 21 улстай хамтран ажиллуулах. Хуучнаар бол шефийн холбоо тогтоох гэх үү дээ. Аймаг бүр аль нэг улстай хамтран ажилладаг болно гэхээр догь байгаа биз дээ. Гэхдээ энэ бол үлгэр, мөрөөдөл биш эхний байдлаар 3 улстай холбогдож, хамтын ажиллагааны эхний шат тавигдаад байгаа аж. Нэг аймагт жилд 100 мянган долларын төсөл хэрэгжүүлэхэд  тухайн аймгийн хувьд чамгүй том ажил болно шүү дээ. Энэ ажлын хүрээнд Аялал жуулчлалын сайдуудын уулзалтын Монголд ирэх жил зохион байгуулах томоохон зорилготой байгаа аж. Маш том амбици байгаа биз.

Нэг монгол-нэг жуулчин

Тэрээр гадаадад байгаа монголчууд, оюутнууддаа хандан “Нэг монгол-нэг жуулчин" гэх уриалгыг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа. Гадаадад сурч байгаа нэг оюутан нэг жуулчин эх орон руугаа татаж чадахад л ихээхэн том ажил болох байгаа биз.

Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал

 Монголчууд дотооддоо аялахад хүүхэд бүү хэл томчуудад ч төвөгтэй зүйл бишгүй. Тэр тусмаа хүүхдэд ээлтэй зүйл хомс байдаг. Хүүхэд усанд унаж живэх гэх мэт аюул их. Хүмүүс дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй гэхийн зэрэгцээ хүүхэд ээлтэй орчинд аялал жуулчлалыг ихэд дэмждэг. Үүнд мөн дотоодын аялал жуучлалд тулгарч байгаа олон асуудлуудыг шийдэх боломжтой. Тиймээс хүүхдэд зориулсан үзвэр үйлчилгээ зэргээс эхлээд хүүхэд рүү чиглэсэн олон талт жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж, төсөл хэрэгжүүлэн ажиллах юм  байна.

Мөн хотын хороонуудаар аялал жуулчлалын төслийг эрчимтэй явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Баянхошуунд  байгаа хүмүүс тэндээ том цэцэрлэгт хүрээлэнтэй яагаад байж болохгүй гэж??? Хотын захад амьдардаг хүмүүс парк орох гэж яагаад бүтэн өдөр түгжрэх ёстой вэ гэх мэт олон асуудлууд бий. Тиймээс хотын захад ч яг л адилхан ижил тэнцүү хөгжлийн бие болгож тэлэх хэрэгтэй гэсэн санааг тэд мөн дэвшүүлж байна.

Энэ мэтчилэнгээр Аялал, жуулчлаын хөгжлийн төвийнхөнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үнэхээр супер санаа, төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд байгаа аж. Захирал С.Бат-Эрдэнэ

-Аялал жуулчлал төлөвлөлтгүйгээр урагшилдаггүй. Тэгэхээр бид дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Том, том төслүүдийг бий болгож хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа гэж онцолж байлаа.

Үнэхээр дээр цухас танилцуулсан төслүүдээс харахад л хийж хэрэгжүүлж болох санаа зорилго дүүрэн байгаа биз. Ингээд тус төвийнхөндөө амжилт хүсье. Мэдээж салбарын яам, бусад агентлагууд ч гэсэн нэгдсэн зорилгод хөтлөгдөж байж, энэ бүхэн үр дүнд хүрнэ. Тийм учраас аялал, жуулчлалын салбарынхандаа амжилт хүсье.

А.Туяа

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин