• Эхлэл
  • АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ

АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ

2023/11/27

 

АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилжээ.  Э.Одбаярын тухайд С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болсон даруйдаа өөрийн хүү Одбаярын дотнын найз гэх Э.Одбаяр гэх залууг намынхаа удирдлагын багт оруулж ирсэн гэдэг.  Улмаар АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын даргаар болж дэвшсэн.  Тэрбээр 2022 онд АН-ын дарга асан С.Эрдэнийн нэрийг барьж “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөг авсан гэсэн хэрэгт холбогдож байв. Түүнээс гадна С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай ойр дотно нөхөрлөдөг байсан гэдэг ч түүний нэрийг барьдаг байсан талаар жиргээндээ дурдаж байжээ. Тэгвэл Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа Э.Одбаярыг хувийнхаа  зөвлөх, ажлын албаны даргаар томилж байсан аж.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин