• Эхлэл
  • энэ сарын 27-ноос эзэнгүй нохой, муурыг барьж эхэлнэ

энэ сарын 27-ноос эзэнгүй нохой, муурыг барьж эхэлнэ

2023/12/25

УИХ-ын энэ сард баталсан “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-д эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулахаар тусгажээ.

Тус хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байр” байгуулж байна. Ингэхдээ Шувуун фабрикаас цааш, Биокомбинат дахь хуучин хар үнэгний аж ахуйн байрыг тойруулж, хашаалж байгаа юм. Орон сууц, нийтийн аж ахуйн газраас засварын ажлыг хийж, тохижуулж байгаа ажээ. Уг байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай бөгөөд том, жижиг, эр, эм гэж ангилж байлгана.

Тэгвэл энэ сарын 27-ноос Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй нохой, муурыг “барих” ажлыг зохион байгуулж, түр байлган асрамжлах байранд аваачих бөгөөд эзэнтэй болгох арга хэмжээг мөн авах болжээ. Тус үйл ажиллагааг Нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ.

УИХ-ын шийдвэрээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” мөрдөгдөх бөгөөд тус хуулийн: 

27 дугаар зүйлд. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа

  • 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
  • 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл

47 дугаар зүйлд. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах

  • 48 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох
  • 48.1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно гэж заажээ.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин