Сонгуулийн олон янзын өнгөний нэг нь улбар шар. Улбар шар хувьсгалын өнгийг имижээ болгосон Шинэ Нэгдсэн эвслийнхний хувьд хаа сайгүй улбар шар туг далбаа, хувцсаар ижилсэн, шинэ ирээдүйг илэрхийлсэн өглөөний нар гэсэн уярам үгээр чимж буй. Нэр дэвшигчид нь тус бүрдээ өөрийн илэрхийлэлтэй.
Тэртэй тэргүй өөрийнхөө нэрийг брэнд болгосон сэтгүүлч Б.Отгон өнгөний сонголт, хувцаслалтдаа нэг их анхаарал хандуулаагүй шинжтэй байгаа бол сайд асан алаг нүдэн Ж.Цолмон улбар шар дээл, даашинз тэргүүтнээр гангарч байгаа бол улстөрд шинэ хүн “Чиглэл”-ийн хэмээх Ц.Бумцэнд улбар шар зангианаасаа өдөр ч шөнө ч салсангүй.
Дээр нь хүний биенд хортой, хорт хавдар үүсгэгч шар канистер, хөх сав тэргүүтэнтэй дайн зарласан нь өнгөний хувьд ч сүрхий хоршиж байх шиг. Хөх костем, пиджак, улбар шар зангиагаар гоёсон мань гэр хорооллын худгийн дэргэд шар “канистр”, хөх хувингаас салахыг уриалсан нь хийдэг бизнесээс нь улбаатай. “Чиглэл” гэхээр бүх хоолны газар, гуанз, рестораны зуух, плитка, тогоо тэргүүтнийг хийж , гал тогооны хэрэгслийн зах зээлийг чигт нь баздаг болохоор түүнийг “Чиглэл”-ийн гэдгээр нь мэддэг. Харин FB хуудсаар нь бол “Таны нэрий Бум хурандаа гэдэг юм уу, Бумцэнд гэдэг юм уу” гэж асуудаг. Залуугаасаа Бум хурандаа гэж нэрлэгдсэн мань эр миний хийсэн бүтээгдэхүүн Төрийн ордонд ч, сургууль цэцэрлэг, эмнэлэг, бүр халхын шоронд ч бий гэж аархдаг гэсэн. Төрийн ордонд шар зангиатайгаа сийгээд орох нь уу яах бол? Удахгүй дүн нь гарах байх даа, хүлээж сууя даа.
Болоогүй ээ, бас барьж буй барилга дээрээ сахал үстэй өвөрмөц этгээдтэй чанасан толгой мөлжингөө, кола ундаа буудуулсан шиг ярилцлага хийсэн нь нэг хэсэгтээ л анхаарал татаад амжсан шүү.
Сэтгэгдэл (17)