• Эхлэл
  • АН-ын Их хурлаараа Н.Ганибалыг генсекээр батламжилж, зарим улс төрийн намын нэгдэх хүсэлтийг хүлээн авлаа

АН-ын Их хурлаараа Н.Ганибалыг генсекээр батламжилж, зарим улс төрийн намын нэгдэх хүсэлтийг хүлээн авлаа

2025/04/07

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн баярын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Энэхүү хурлаараа тус нам ШИНЭ нам болон Монголын Либерал намыг элсүүлэх эсэх, цаашлаад Шинэ намын зарим гишүүдийг Үндэсний бодлогын хороонд гишүүнээр батламжлах асуудлыг хэлэлцлээ. Намын Их хурлын өмнө АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаар Наянтайн Ганибалыг албан ёсоор томилж батламжиллаа.

Тус хурлын эхэнд АН-ын ҮБХ-ны дарга, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь: -Намынхаа Их хуралд хүрэлцэн ирсэн 1360 төлөөлөгчид болон АН-ын 200 гаруй гишүүд, дэмжигчдэдээ энэ баярт өдрийн мэндийг хүргэе. Ардчилсан нам одоогоос яг 35 жилийн өмнө мэндэлж байж. Тэр өдөр төрж байсан хүүхдүүд өнөөдөр 35 настай, өнөөгийн нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болчихсон явж байна. Энэ хугацаанд Ардчилсан Үндсэн хуулиа бид баталлаа. Мөн УИХ-ын ээлжит есөн удаагийн сонгуульд АН амжилттай оролцлоо. Хамтарсан Засгийн газарт орсноороо улс орны эдийн засгийг богино хугацаанд хурдтай өсгөх, олон жил гацсан том төслүүдийг эхлүүлэх ард түмний захиалга гэж харж байгаа. Түүнчлэн засагт хамтарснаараа манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж гэж үзсэн. Цаашид бид улс орныхоо нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, аливаа бодлого шийдвэр гаргахдаа хүнээ бодсон зарчмыг хатуу баримтлан ажиллах болно гэлээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -Бид мөрийн хөтөлбөрөө танилцуулж сонгуульд өрсөлдсөн. Ялагдсан. Гэвч хамтарсан Засагт орох шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байсан. Гэвч намын ҮБХ болон Улс төрийн зөвлөл хамтарсан Засагт орохыг шийдсэн учраас намын сахилга баттай хүний хувьд энэ Засгийн газрыг дэмжээд явж байгаа. Гэвч өнөөдөр энэхүү Засгийн газарт шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд найман сайд томилогдсон. Тэрнээс хойш одоог хүртэл зөвхөн 23 бүтээмжийн менежер томилогдлоо. Үүгээрээ юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ хамтарсан Засгийн газар зөвхөн найман сайдын томилгоо хийсэн мэт харагдаж байгаа юм. Хуулийн сайд нь АН-аас тавигдсан ч одоог хүртэл нэг ширхэг ч агентлагийн даргаа сольж чадахгүй явж байна. Өнөөдөр МАН биднийг хатавчинд байгаа мэт дээрэлхэж байна. Тиймээс цаашид Засгийн газарт байгаа нөхдүүдэд би УИХ-аас байнга шаардлага, шахалт тавьж ажиллана гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Улсаа хөгжүүлэхийн тулд Засагт хамтарсныг дэмждэг ч ТӨК-иудын бүтцийг томруулсан хамтын шийдвэр гаргаж байгааг эсэргүүцдэг. Аливаа зүйл хоёр талтай. Засаг хамтарснаараа улс орны эдийн засгийг урагшлуулах том төслүүд хөдөлж эхэлсэн нь үнэн. Нөгөө талдаа АН сөрөг хүчний хүчтэй дуу хоолой улам бүдгэрсэн нь бас үнэн. Энэ удаагийн парламентад АН чамгүй олон суудал авсан. УИХ-ын 42 гишүүн гэдэг цөөнх огт биш шүү. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг харахаар АН хоёр удаад нь олонх биш, олуулаа болж байсан. Тавд нь хэт цөөнх болсон. Үлдсэн үед нь ойролцоо саналыг авсан гэж ойлгож болно. 42 суудал гэдэг цөөнх биш. Гэхдээ Ардчилсан нам энэ парламентад цөөнх болсон ч Засагт хамтарсан учраас эрх баригч статустай явж байгаа. Тэгэхээр сайн муу, зөв буруу бүх зүйл АН-аас салахгүй явсаар байна хэмээв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 10