• Эхлэл
  • Х.Тэмүүжин: Х.Баттулгын хаан болох муйхарлалыг У.Хүрэлсүх давтах гэж байна

Х.Тэмүүжин: Х.Баттулгын хаан болох муйхарлалыг У.Хүрэлсүх давтах гэж байна

2025/05/26

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ийм агуулгатай  байр суурь олны анхаарлыг  татаж байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан түүний байр суурьтаа илэрхийлсэн хардлага үнэн байх өндөр магадлалтай юм. Тэрээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг огцруулах шуугианы ард бий” гэсэн бор шувуу нисэлдэж эхэлсэн нь мань эрийн анхааралд өртөөдөхжээ.

Хууль зүйн сайдын албыг хашиж явсан тэрээр

“Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт явагдаж байхад “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдэг асуулга асууна” гэдэг муйхарлал явуулж байсан. Яг тэр муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Муухайгаар хэлэхэд шээсний шинжилгээ гэдэг шиг юм улс төрд яваад эхэлсэн байна.

Тийм учраас АН-ын бүлэг хэн нэгэн хувь хүний эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудал дээрээ үлдэх гэсэн оролдогыг  тас цохих гэж "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэх бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ нь гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэх хардлага бас байна”  гэсэн мэдэгдэл хийгээтэхлээ.

Хэрвээ энэ хардлага үнэн бол Монгол Улс парламентын ардчиллаа алдаж, Ерөнхийлөгчийн засаглал руу аажмаар гулсан орох эрсдэлтэй нүүр тулах нь ээ. УИХ-ын гишүүдийн хувьд анхаарах л учиртай өнцөг.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна