• Эхлэл
  • Б.Жавхлан: 1 хувиар татвар төлөх орлогын босгыг 2.5 тэрбум болгон нэмэгдүүллээ

Б.Жавхлан: 1 хувиар татвар төлөх орлогын босгыг 2.5 тэрбум болгон нэмэгдүүллээ

2025/06/04

Засгийн газрын өнөөдрийн/2025.06.04/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Хамтарсан Засгийн газар Татварын багц хуульд тогтолцооны өөрчлөлт хийхээр зорьсон. Татварын хуульд хамгийн сүүлд 2019 онд томоохон өөрчлөлт хийснэээс хойш зургаан жилийн дараа энэхүү том өөрчлөлт орсноороо онцлог. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийг хийх явцад өргөн хэлэлцүүлэг хийсэн. УИХ дээр томоохон ажлын хэсэг гарч эхнээсээ хамтарч ажилласан. Татварын хуульд хийх шинэчлэлтэй холбогдуулж иргэн, аж ахуй нэгжүүдээс 176 мянган дөвхардсан саналууд ирсэн. Эдгээр саналуудаас нэлээд нь хуулийн төсөлд тусгагдсан.

Нэгдүгээрт, НӨАТ-ын хуультай холбогдуулж, бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувь, 800 мянгаас дээших худалдан авалтыг 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөх зохицуулалтыг төсөлд тусгалаа.

Энэ нь 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт НӨАТ -аас бүрэн чөлөөлөгдөхөөр НӨАТ уншуулж худалдан авалт хийж байгаа иргэний 51 хувь нь НӨАТ төлөхгүй гэсэн үг. Харин 20 хувь нь 50 хувийн буцаан авалт хийнэ. Үлдсэн 27 орчим хувь нь хуучнаараа НӨАТ төлнө. Дээрх зохицуулалтын хүрээнд нийт иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг.

Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийхэд 500 мянга нь НӨАТ-аас чөлөөлөгдөнө, 300 мянга нь 50 хувь, үлдсэн 700 мянга нь хуучнаараа НӨАТ төлөгдөнө. Ийм шаталсан НӨАТ -ын систем рүү шилжсэнээр бүртгэлийн хувьд сайжирна.

Таван ам бүлтэй өрх 2.5 сая төгрөгийн худалдан авалт хийдэг байлаа гэхэд ам бүлийнх нь тоон дээр худалдан авалтыг хуваан тавихад тэр өрх НӨАТ -аас бүрэн чөлөөлөгдөнө.

Хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэний сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого нь 100 хувь хөнгөлөгдөнө.  800 мянган төгрөг гэдэг бол цалингийн системээр НӨАТ төлж байгаа бүртгэлтэй нийт иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай хүн 800 мянган төгрөг дээрээ татвар төлөхгүй, 200 мянга дээрээ татвар төлнө.

Хоёр сая төгрөгийн цалинтай хүн мөн 800 мянган төгрөг дээрээ татвар төлөхгүй, 1.2 сая дээр татвар төлнө.

Гуравт, бүх нийтээрээ тэгш шударга татвар төлөх эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Дөрөвт, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт хамрагдана.

Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан хүргүүлдэг болно.

АЖ АХУЙ НЭГЖИД ҮЗҮҮЛЭХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ:  

Нэгд, аж ахуй нэгжийн 25 хувиар татвар төлөх босго 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6 тэрбумаас 10 тэрбум төгрөгийн ашгийн татарыг 15 хувь болгон бууруулна.

Одоо бол нэг л шатлалтай. 6 тэрбумаас дээш бол 25 хувийн татвар луу ордог. Энэ нь аж ахуй нэгж томрох боломжгүй,  жижигрүүлдэг байсан бол  дээрх ангиллыг нэмсэнээр татварын дарамт бүрэн арилна гэж үзэж байна. Харин 10 тэрбумаас дээш бол 25 хувийн татвартай.

Аж ахуй нэгжийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх, хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч зардлыг төлсөн НӨАТ- ыг хасах боломжийг нээнэ.

Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэн хасагдах эрхийг нээнэ.

Аж ахуй нэгжийн хууль даган мөрдөлтийн төвшин үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ -ын төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуй нэгжийн мөнгөн урсгал уян хатан байдлыг дэмжинэ.

Жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босго 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлөх шинэ зохицуулалт орууллаа.

Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний НӨАТ -ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.

Аж ахуй нэгжийн гадаадад хийсэн бараа ажил үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө.

Аж ахуй нэгжийн гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас үүссэн хохирлын даатгалын нөхөн төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлж, албан журмын даатгалын хураамжийг хязгаарлалтгүйгээр хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө.

Гадаад улсаас Монгол Улсад оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ -ыг ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ.

Н.Учрал: ТӨК-ийн захиргааны орон тоо, ТУЗ-ийн тоог бууруулна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

Хамтарсан Засгийн газрын гэрээнд туссаны дагуу 14 мега төслөөс олон төсөл урагшилсан. Мега төслөөс гадна салбаруудад эрх зүйн репорм хийнэ гэж зорилго тавьсан.

Энэ дагуу 30 жил хүлээгдсэн Нийгмийн даатгалын тухай хуульд репормыг хийхээр хамтарсан Засгийн газрын ажил эхэлсэн бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийг танилцуулж,  УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн татварын репорм хийх чиглэлээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын хуулт зэрэг багц төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагч нараа хамгаалах чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд ХҮН намын дарга Т.Доржхандаар ахлуулсан, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан.  Мөн ажлын хэсэг хуулийн төслийг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Энэ бүх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажил.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлд,   уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” төрийн өмчит компанид нэгтгэсэн. Дээрх нэгдэл, компаниуд нь төрийн өмчит компанийг менежментийн чиглэлээр буюу бүтээмжийг сайжруулах чиглэлээр ажиллана.

Төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компани 1400-1500 хүнтэй ажиллаж байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компани 200 хүнтэй ажиллаж болоод байгаа. Хувийн компани нь 200 хүнтэй ажиллаж байгаа хэр нь бүтээмж нь төрийн өмчит компаниас өндөр.

Үүнийг өөрчлөхийн тулд төрийн өмчит компаниуд дээр захиргааны албан орон тоог бууруулах, компани болгон дээр Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагддагийг зогсоох ажлуудыг шат дараатай хийж байна.

Жишээ нь Зам тээврийн яаман дээр төмөр замын хоёр компани нэгдсэнээр орон тоо нь багасаад, бүтээмж нэмэгдэж байгаа. Уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол”-д  нэгдсэнээр засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллана. Харин салбарын яамдууд бодлогуудаа хэрэгжүүлээд явна.

Уул уурхайн компаниуд менежментийн хувьд буюу бүтээмж, засаглал, ил тод байдлын хувьд нэгдэл дээр харьвяалагддаг болохос биш Аж үйлдвэр эрдэс баялгийн яам бодлогыг авч явдаг. Энэ бол олон улсын сайн жишиг. Энэний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий сайдын зүгээс энэ асуудлаар өнөөдөр үүрэг өгөөд УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн байгаа Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль, хоёр доло хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль буюу өмчийг эзэнтэй болгох үүнд нь газрын хэвлийн баялгийг хамааруулах чиглэлээр хийж байгаа шинэчлэл уялдаж, батлагдах ёстой гэдэг чиглэлийг өгсөн. Үүний дараа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захиргааны орон тоог бууруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийг бууруулах, бүтээмжийг сайжруулах, шаардлагагүй компанийг татан буулгах, хувийн хэвшилд шилжүүлэх ажил хийгдэнэ. Хуульгүйгээр бүх ажил яваад байна гэж байхгүй. Төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна