• Эхлэл
  • МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшиллоо

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшиллоо

2025/06/04

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр /2025.06.04/ хийхээр товлоод байсан. Удирдах зөвлөлийн  хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, харин маргааш Бага хурлаа хийхээр төлөвлөжээ. Гэвч тодорхойгүй шалтгаанаар Удирдах зөвлөлийн хурлаа хойшлуулсан байна

УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэр гарснаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод буй. Иймээс МАН 2024 оны УИХ-ын сонгуульд 68 суудал авсан тул Засгийн газрыг байгуулах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжинд Ерөнхий сайдыг тодруулах ёстой. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж томилуулсны дараа Засгийн газрын танхимаа байгуулах ёстой юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна