МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өчигдөр /2025.06.04/ хийхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, үргэлжлүүлээд Бага хурал хуралдан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах ёстой. Ерөнхий сайдыг ор гарснаас хойш 30 хоногийн дотор тодруулан батламжлах ёстой. Хэдийгээр олон нийтийн дунд хүлээлттэй байгаа ч МАН шинэ Ерөнхий сайдаа тодруулахад 5 хоногийн хугацаа байгаа гэж үзэж байгаа бололтой. Ямартаа ч зургадугаар сарын 8 гэхэд МАН шинэ Ерөнхий сайдын нэрээ тодруулах ёстой юм.
УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэр гараад нэг хонож байна. Иймээс МАН 2024 оны УИХ-ын сонгуульд 68 суудал авсан тул Засгийн газрыг байгуулах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор эхний ээлжинд Ерөнхий сайдыг тодруулах ёстой. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж томилуулсны дараа Засгийн газрын танхимаа байгуулах ёстой юм.
Сэтгэгдэл байхгүй байна