Лос Анжелесын үймээн самуун үргэлжилсээр, өнөөдрийн байдлаар /2025.06.11/ хотын төвийн зарим хэсэгт хөл хорио тогтоогоод байна. Хотын дарга Карен Бассын хэлснээр хотын 1200 км2 гаруй талбайд орон нутгийн цагаар 20:00-06:00 хүртэл хөл хорьжээ.
Эсэргүүцлийн жагсаал Лос Анжелесаас хальж, Нью-Йорк, Атланта, Чикаго, Филадельфи, Даллас, Остин, Сан Франциско зэрэг АНУ-ын дор хаяж 10 хотод тархаад байна. Нью-Йорк дахь эсэргүүцлийн жагсаал тайван замаар өрнөж байгаа ч цөөнгүй хүн баривчлагджээ.
Харин Техас мужид Үндэсний гвардыг хэдийнэ байршуулаад байна. Энэ талаар Техасын захирагч Грег Эбботт хэлэхдээ "Техасын Үндэсний гвардийг энх тайван, дэг журмыг сахиулахын тулд муж даяар байршуулна. Тайван жагсаал бол хууль ёсны зүйл. Харин хүн, эсвэл эд хөрөнгөд хохирол учруубал хууль бус. Ингэвэл баривчлахаас өөр аргагүй. Техасын Үндэсний гвард дэг журмыг сахиулахад туслахын тулд бүхий л арга хэрэгсэл, стратегийг ашиглана" гэв.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл байхгүй байна