• Эхлэл
  • УИХ: Ерөнхий сайдын томилгоог Пүрэв гаригт 12:00 цагт хэлэлцэнэ

УИХ: Ерөнхий сайдын томилгоог Пүрэв гаригт 12:00 цагт хэлэлцэнэ

2025/06/10

УИХ-ын ээлжит бус чуулганыг 20:00 цагт хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцүүлэх тов тогтоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг Ардчилсан намын бүлэг Пүрэв гаригт хуралдаж хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж ТББХ-ноос нэг цагийн завсарлага авсан. ТББХ-ны хуралдаанаас авсан завсарлага дуусах мөчтэй зэрэгцэн УИХ-ын нэгдсэн чуулганыг Пүрэв гаригт /2025.06.12/-ны 12:00 цагт хуралдуулах шийдвэр гарсан байна. УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахын өмнө ТББХ-г 10 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна