Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д суудалтай ИЗНН-аас гадна ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллахаар зөвшилцөх санал хүргүүлжээ.
ИЗНН-ын Улс төрийн зөвлөл маргааш 11.00 цагт хуралдаж, Ерөнхий сайдын хүргүүлсэн Засгийн газарт хамтрах саналыг хэлэлцэж шийдвэрээ гаргана. Харин ХҮН намын Удирдах зөвлөл дээрх асуудлаар хуралдаж байгаа бөгөөд улмаар Төлөөлөх зөвлөлийнхөө товыг гаргах юм байна. Үүний дараа ХҮН намын Төлөөлөх зөвлөл Засгийн газарт хамтрах эсэх эцсийн шийдвэрийг гаргах аж
Сэтгэгдэл байхгүй байна